Барууны хэвлэлүүдээр алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Ал-Багдадиг агаарын цохилтод өртөж шархадсан гэх мэдээлэл өнгөрсөн сараас эхлэн гарах болсон. Зарим хэвлэлүүд түүнийг үхлийн ирмэгт ирсэн хэмээн бичицгээж байна. Гэвч албаны болон мэдээллийн эх сурвалжуудын мэдээлэл хоорондоо зөрж байгааг олон улсын ажиглагчид сануулж байгаа юм.
Тухайлбал, Их Британийн алдарт “Guardian” агентлаг анх Абу Бакр Ал-Багдади өнгөрсөн сард АНУ-аар тэргүүлүүлсэн олон улсын хамтралын агаарын цохилтод өртөж, Иракт хүнд шархадсан хэмээн мэдээлжээ.
“British daily” сонин түүний биеийн байдал эргэж сэргэх нь муу байгаа бөгөөд тэрээр жихадуудынхаа бүлэглэлийг удирдаж чадахгүй байгаа хэмээн нийтэлсэн байна.
Мөн Иракын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Багдади хүнд шархадсан хэмээн “BBC” агентлагт мэдээлсэн ч ямар ч нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Гэтэл Пентагоны хэвлэлийн төлөөлөгч “Гуравдугаар сарын 18-аас эхлэн ийм мэдээлэл гарсан. Мэдээлэл үнэн бодитой эсэх нь одоо хүртэл тогтоогдоогүй байгаа. Тиймээс агаарын цохилтод өртсөн хүн террорист бүлэглэлийн тэргүүн Багдади байсан гэж итгэх ямар ч үндэслэл байгүй” гэжээ.
Түүнчлэн “Daily beast” сонин тухай үед албаныхан Багдадид агаарын цохилт өгөх үүрэг аваагүй байсан хэмээн үгүйсгэсэн байр суурь бүхий мэдээлэл нийтэлсэн байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)