Иргэн А гэгч нь 23-нд шилжих шөнийн 02:35-цагт БЗД-ийн 8-р хороонд чоно явж байна гэх мэдээллийг холбогдох албаныханд өгчээ.
Эх сурвалж “92-р сургуулийн хашаанд чоно явж байна” хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Улмаар дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэний өгсөн мэдээллийн мөрөөр шалгалт явуулахад тус сургуулийн хашаанд чоно байсан тул Хот тохижилтын газрын анчнаар устгуулан уг чоныг Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн байна.
Одоогоор чоно яагаад хотын төвд явж байсан болон галзуугаар өвчилсөн байсан эсэх нь тодорхой болоогүй байна. Холбогдох албаныхан эдгээр асуултуудад хариулт олохоор шалгаж байгаа аж.
Өмнө нь нийслэл хотын төвд галуу чоно явж байсан тохиолдол хэд хэд гарч байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)