ОХУ-ын Ульяновск хотод Лениний мэндэлсний 145 жилийн ойг бүх нийтээр тэмдэглэсэн тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Өчигдөр түүний төрөлх хотод болсон арга хэмжээнд Лениний хөшөөнд цэцэг өргөсний дараа социализмын үед гавьяа байгуулсан ахмадуудын уулзалт болжээ.
Уулзалтад Ардын уран бүтээлчдийн ордонд дайны болон арын алба хариуцан ажиллаж байсан, түүнчлэн Лениний дурсгалын цогцолборын байгуулсан ахмадуудын оролцсон байна. Мөн Лениний музей, гэр музейг хотын иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн гэлээ.
Нэгэн цаг үед коммунизмын суртал нэвтрүүлгийг залгамжилж Пролетарийн их хувьсгалыг мандуулж, социализм байгуулах үндсийг тавьсан, их хувьсгалч Владимир Ильич Ленин 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд энэ Ульяновск хотод мэндэлсэн юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)