УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 52.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд оролцож гишүүдийн асуултад хариулж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Эдгээрээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж өгөхийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тавилаа. Тэрээр “Сантай холбоотой асуудлаар Сангийн сайдаас бүлэг дээр байлцуулж мэдээлэл авах гэсэн боловч гадаадад ажиллаж байсан тул чадаагүй. Олон сан байдаг боловч өрөнд орсон, үйл ажиллагааныхаа хүрээнд ажиллаж чадаагүй байдаг тул энэ бүхнийг нягтлах шаардлага байна” гэсэн юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд “Асуудлыг хэлэлцэх үед нь саналаа тавь” гэсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)