“ Т Э Д И” төвд хэрэглэгчдийн эрх ашиг хохирч байгаа талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбоонд иргэд олноор хандах болжээ. Саяхан гэхэд л тус төвийн гар утасны засварчин үйлчлүүлэгчээ хэл амаар доромжилж, зодсон хэрэг гарсан. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. Гар утасны засварчдад эд зүйлээ эвдүүлсэн, засвар үйлчилгээ чанаргүй гэсэн гомдол түгээмэл авдаг бол хулгайн, чанар муутай гар утас худалддаг тухай санал шүүмжлэл ч тасардаггүй. Хяналт, шалгалтаас ангид явсаар өнөөдрийг хүрсэн энэ асуудалд анхаарч өгнө үү гэсэн хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос УМХЕГ, ШӨХТГ-т албан тоот илгээж, “ТЭДИ” төвийн үйл ажиллагаанд бүрэн шалгалт хийж, мэргэжлийн чадавхид үнэлгээ өгч, хэрэглэгчдийг хохироодог явдлыг таслан зогсоохыг хүссэн байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)