Зүүн аймгуудад гарсан түймрийн улмаас орон гэр, эд хогшил, малаа алдсан иргэдэд хандив өргөх аян үргэлжилсээр байна. Ямар нэгэн зохион байгуулалт шаардахгүйгээр Монголын албан байгууллага, залуучууд хандивын аяныг амжилттай өрнүүлж байгаа юм.
Өнөөдөр л гэхэд Ардчилсан залуучуудын холбооны гишүүд уг аянд нэгджээ. Тэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдэд Ардчилсан Залуучуудын холбооны гишүүд дэмжигчдийн цуглуулсан хандивыг өгсөн байна. Ингэхдээ тус сумын удирдлагад хүлээлгэн өгчээ.
Их аварга Д.Дагвадорж Түмэнцогтийн иргэдэд нийт 10 сая төгрөг хандивласан билээ.
Тус сумын газар нутгийн 90 гаруй хувь нь түймэрт өртсөн хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Г.Үжин
Эерэгээр холбоотой байя www.24tsag.mn