Наоми Кубота бол таван одтой буудлын тансаг өрөөнд тухлахаас илүүтэй хүмүүсийн зориглон очдоггүй ядуу буурай орнуудыг зорьж, өөрийн гараар бүтээн байгуулалтад оролцохыг эрмэлздэг нэгэн. Өнгөрсөн 12 жилийн турш “Амьдрах орчныг сайжруулах” хүмүүнлэгийн төсөлд сайн дураар оролцсон тэрбээр энэ зун манай улсад ирэхээр төлөвлөжээ. Тэрбээр Америкаас 12 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын баг бүрдүүлж, Ховд аймагт бага сургууль барихаар шийдсэн гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Ховд аймагт байдаг 550 хүүхдийн сургуульд биеийн тамирын заал, боловсон ариун цэврийн өрөө байдаггүй. Дүн өвлийн хүйтэнд хүүхдүүд гадаа бие засдаг гэхээр төсөөлөгдөхгүй байгаа биз. Тэр ч байтугай сургуулийн ачаалал хэтэрсэн тул дулаан өдрүүдэд хичээлээ гадаа заадаг гэсэн. Тиймээс нэмж сургууль барих шаарддагатай байгаа юм. Бага сургууль барихын тулд 60 000 ам.доллар шаарддагатай” гэжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)