Маргааш 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд МАХН-ын ЕНБД Н.Удвалд холбогдох шүүх хурал болно. Түүнийг өнгөрсөн сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсны дараа Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр буруутгаж байгаа гэнэ. Өнөөдөр 14.00 цагт түүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгнө үү хэмээн дуудаад ийнхүү шүүх хурлын товыг танилцуулсан. Мөн түүнийг баривчлахаар завдсан тухай эх сурвалж мэдээллээ.
Б.Чимэг