Баянгол дүүргийн XIV хорооны 16 дугаар байр нурах аюултай болж, Нийслэлийн онцгой комиссынхон оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа. Тус байранд 244 гаруй иргэн амьдардаг бөгөөд түрээсийн 11, үндсэн 37, нийт 48 өрх байдаг юм байна. Үүнээс 178 иргэн одоогоор зочид буудалд байрлаж байгаа аж. Үлдсэн нь ах дүүгээ барааджээ. Дээрх 178 иргэнийг VI бичил хорооллын “247”, “Мини”, “Эрхэс”, “Стар”, “Таац” гэсэн таван буудалд байрлуулсан байна. Буудпын болон хоолны төлбөрийг Нийслэлийн засаг даргын нөөцөөс гаргаж байгаа юм байна. Оршин суугчдыг өдрийн гурван хоолоор хангаж байгаа аж. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар нялх хүүхэдтэй зарим гэр бүл нь ах дүүгийндээ байгаа гэнэ.
Тэгвэл оршин суугчдыг ийм хүнд байдалд оруулсан “Би Жи Би Жи” компанид анх 2008 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Т.Билэгтийн захирамжаар 3000 ам метр газар эзэмших зевшөөрөл олгож байжээ.
Тухайн үед орон сууцны зориулалтаар биш машины гарааш, үйпчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл авч байсан байна. Харин өнгөрсөн оны долдугаар сард 18 давхар барилга барих зөвшөөрөл олгосон байна. Үүнийг иргэд эсэргүүцэж өнгөрсөн оны есдүгээр сард эхлэх байсан барилгын ажлыг зогсоож чаджээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлийн захирамжаар дээрх компанийн газар эзэмших эрхийг нь сунгажээ. Энэ барилгын асуудал даамжираад Төрийн байгууллагуудын их хэмжээний авлигын сүлжээг илчилж мэдэхээр байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (31)