Өчигдөр өглөө “Хан Ресурс” корпорацийн салбар компанийн захирал 59 настай Жим Доак монголд албан хэргээр явж байгаад амиа алдсан тухай манай сайт мэдээлсэн.
Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Канадын элчин сайдын яамтай холбогдоод нэгдсэн мэдээллийг өнөөдөр 12 цагт хийнэ” хэмээн мэдэгдлээ.
Талийгч Жим Доакын цогцсыг түүний байршиж байсан "Bluesky" зочид буудлынх нь өрөөнөөс олсон юм. Гэвч хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл нууц хэвээр байна.
Д.Ундрах