ОХУ-ын Архангельск мужид Плесецк буудлаас хөөрөөд 10 орчим км яваад унасан пуужинг хэн хөөргөснийг одоо хүртэл тогтоож амжаагүй байна. Холмогорскийн районы Заболотье тосгоны дэргэд унасан байна пуужинг хэн хөөргөснийг тодруулахаар шалгаж байгаа юм байна байгаа хэдий ч тодорхой хариу гаргаагүй байгаа юм.
Бүхэл бүтэн пуужин хөөрөөд, тодорхой цэгт буучихаад байхад Цэргийн хөөргөх буудлын удирдлага, пуужинт цэргийн төлөөлөгчид энэ талаар мэдээлэхгүй, няцааж байна. Зенитийн удирдлагатай баллистик пуужинг эдгээр батлан хамгаалах байгууллагын дарга нараас хөөргөсөн байх ёстой хэмээн олонх иргэд хардаж байгаа аж.
Унасан энэ пуужингийн түлш нь ард иргэдэд ямар нэгэн аюул учруулаагүй хэмээн тус улсын Онцгой байдлын яам мэдээлж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)