Дорнод аймгийн Дашбалбар сумын түймрийг цурманд оруулжээ.
Түймрийг унтраахаар нийслэлийн болон аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, цэргийн ангийн алба хаагч, нутгийн иргэд ажиллаж байгаа аж.
Харин уг түймэр нь ОХУ-аас орж ирсэн түймэр болохыг албаны хүмүүс хэлсэн. Харин тус аймгийн Баян-Уул суманд дэгдсэн ой хээрийн түймэр нэлээд томоохон бүсийг хамараад байна. Тухайлбал Царам, Цагаан тэмээ, Зүрхний давааны газар нутгийг бүхэлд нь хамраад байгаа ч одоогоор бүрэн унтраагаагүй байгаа аж.