МУГЖ, дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслийн хамт олонтойгоо Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймрийг унтаарахаар голомтын халуун цэгт ажиллаж байна.
Тэрбээр өчигдөр төслийн залуучуудын хамт Баян-Уул сумын удирдлагуудад хандивын зүйлсээ хүлээлгэн өгсний дараа галын цэг рүү хөдөлжээ. Байдал хүнд байгаа тул хүн бүрийг түймрийн эсрэг хүчээ өгөхийг залуус уриалж “Бидэнд нэмэлт хүч хэрэгтэй байна” хэмээн фэйж хуудастаа бичжээ.
Ямартай ч С.Жавхлан ийнхүү эр зориг гарган гал түймрийн аюулаас нутаг орноо хамгаалах их үйлсэд гар бие оролцож байгаад түүний дэмжигч нар талархаж буйгаа ч мөн илэрхийлж тэдэнтэй нэгдэх хүсэл сонирхолтой байгаа гэдгээ ч илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (19)