"Хан Ресурс" компанийн салбарын захирал Жим Доак манай улсад амиа алдсан хэргийн талаар ЦЕГ мэдээлэл хийсэн. Тэгвэл хэдхэн хормын өмнө энэ хэргийн талаар дахин шинэ мэдээлэл ирлээ.
Монголын холбогдох албаныхан талийгчтай нэг зочид буудалд байрлаж байсан болон ойрын хүмүүсээс нь байцаалт авсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр хүмүүс "Жим Доак нас барахынхаа өмнөхөн миний бие тааруу байна хэмээн ярьж байсан" гэж мэдүүлжээ.
Зочид буудлын эх сурвалжийн хэлснээр талийгчийн байршиж байсан "Bluesky" зочид буудлын ойр хавийн газруудыг битүүмжлээд байгаа аж.
ЦЕГ-ын зүгээс Канадын Консулын газар болон тус улсын Дотоод хэргийн яаманд 59 настай иргэн нь амиа алдсан тухай албан бичгийг хүргүүлсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)