Манайд уран олборлодог Канадын “Хан Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Жим Доак монголд амиа алдсан нь дуулиан тариад байна. 60 настай Жим Доакын цогцсыг өчигдөр өглөө "Bluesky" зочид буудлын өрөөнөөс нь олсон юм.
Уг хэргийн талаар хэдхэн хормын өмнө ЦЕГ-аас мэдээлэл хийж Жим Доакийг гадны нөлөөгүй нас барсан гэдгийг мэдэгдсэн. Мөн шүүх шинжилгээний эхний хариу ч ингэж гараад байгаа юм.
Тэгвэл уг хэрэгтэй холбоотой дахин шинэ мэдээлэл бидэнд ирлээ. Өнөөдөр “Blue sky” зочид буудлын камерыг цагдаагийхан шалгасан байна. Шалгалтаар ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй аж.
Талийгаачтай хамт байсан хүмүүс "Жим Доак нас барахынхаа өмнөхөн миний бие тааруу байна хэмээн ярьж байсан" гэж мэдүүлсэн гэж буй.
Т.Энхэлээ