Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Монгол Улсад 10 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр 2007 онд албадан гаргагдсан БНХАУ-ын иргэн Т гэгч нь энэ сарын 22-ны өдөр нэрээ сольж хууль бусаар хил нэвтрэхийг завдсаныг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, албадан нутаг буцаасан байна.
Мөн тус боомтоор 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын иргэн С нь биедээ 6 кг хуш модны самар нуун хил хяналтын байгууллагуудын шалгалтаас зайлсхийн хил нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагч илрүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгчээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)