Францын найруулагч Жан Жак Анногийн найруулсан Чонон сүлд кино энэ сарын 16-24-ны өдөр болсон Бээжингийн Олон улсын кино наадмаас “шилдэг найруулагч” , “шилдэг өвөрмөц төрх” номинацийн шагнал хүртлээ.
Хятадын зохиолч Зя Руны бичсэн энэхүү зохиол 2005 онд гарсан даруйдаа Хятадын төдийгүй дэлхийн шилдэг зохиолоор шалгарч 31 орны хэлээр хөрвүүлэн гарсан билээ. Зохиолч Номынхоо өмнөх үгэнд “Үзэмж төгөлдөр, эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэж бичсэн байдаг.
Байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл санааг нүүдэлчдийн амьдралаар харуулсан энэхүү кино олон улсын наадмаас анхны шагналаа хүртлээ.Дорнын бас өрнийн нүдээр хослон бүтсэн энэхүү гайхамшигт бүтээлийг дараа дараагийн олон шагналууд хүлээж байгаа биз ээ.
Энэхүү алдарт бүтээлийг монгол хэлнээ хятад хэл судлаач, нэрт орчуулагч Д.Болдбаатар орчуулан уншигчдын хүртээл болгосноос хойш шилдэг борлуулалттай номын жагсаалтад байсаар байгаа билээ.
Сэтгэгдэл (3)