Кенийн нэгэн фермд байгалийн ёсноос гаж үйл явдал болсон тухай “CNN” агентлаг мэдээлээ. Тус улсын баруун өмнөд хэсэгт орших Накуру мужийн фермер Чарьлз Мамболео энэ гайхмаар хэргийг баталж байгаа юм.
Тэрээр нэгэн өглөө тэжээвэр үнээ нь хонийг нь идэж байхыг хоёр нүдээрээ харсан байна. Фермерийн ярьснаар хонийг мөргөж хөнөөсөн нь тодорхой харагдаж байжээ.
Эзэн нь энэхүү жигшмээр хэргийн дараа үнээгээ хэт өлсгөж хэмээн бодоод хүнсийг нь нэмсэн ч идээгүй байна. Бүр шинэхэн ногоо, ус аваачиж өгсөн нь махны амтанд орсон үнээ шууд л голсон байна.
Хэрэг явдал болсны маргааш орой нь Чарьлз Мамболеогийн бас нэгэн хонь үнээний хоол болжээ.
Кенийн орон нутгийн хөдөө аж ахуйн ажилтан энэ хэргийг “Үхэр хэдий өвсөн тэжээлтэн боловч махны амтанд орсон гэдэг нь тэжээллийн хомсдолд орсны шинж байж болзошгүй” хэмээн талбарласан байна.
2007 онд Энэтхэгийн Баруун Бенгал мужид тугал тахиагаар хооллож буй бичлэг тухайн үед ихээхэн шуугиан тарьж байсан билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)