ҮДБЭЧ-ын 65 жилийн ойн хүрээнд чуулгын уран бүтээлчид өөрсдийн бие даасан тоглолтоо толилуулж байна. Тус чуулгын удам дамжсан гавьяат бүжигчин А.Даваахүүгийн "Хүлэг минь, Бүжиг минь, Хүсэл минь" тоглолт энэ сарын 25-26-нд СТӨ-ний тайзнаа болно.
Тоглолтод Ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид болон Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын бүжигчид оролцох юм.