Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар дүүргийн 17-р хорооны иргэн М.Оюун-Эрдэнэ, Д.Нарантуяа нарын эмчилгээ, сувилгааны зардалд зориулан мөнгөн дэмжлэг үзүүлэх батламж гардуулжээ.
Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг бөгөөд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжлэг үзүүлдэг аж.