“Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулсан хандивын толголт өнгөрсөн баасан гарагт Монгол Бөхийн өргөөнд амжилттай боллоо.
Тоглолтод МУГЖ Н.Чулуунхүү, Л.Чаминчулуун, У.Далантай, С. Эрдэнэцэцэг, Ч.Бат-Эрдэнэ, СТА Т.Дэлгэрмөрөн, Г.Эрдэнэтунгалаг, Л.Банзрагч, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Хосбаяр, Б.Батболд, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар, Д.Бурмаа, Б.Буянжаргал, залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг болон Морин хуурын чуулга, Эмоци хамтлаг, Увертюра хамтлаг оролцож ая дуугаа өргөв. Түүний тоглолтод хүрэлцэн ирсэн үзэгчид сэтгүүлч Б.Жаргалмааг түргэн эдгэрч цэнхэр дэлгэцээрээ уулзах мөчийг хүлээж буйгаа илэрхийлж байсан. Харин сэтгүүлч Б.Жаргалмаагийн ээж “Охины минь эрүүл энхийн төлөө сэтгэл санааны болон эд хөрөнгийн тусламж үзүүлж буй зон олондоо талархаж байгаагаа илэрхийлсэн” юм.
Сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа бол “Худалдаа хөгжлийн банк” Бадарчийн Жаргалмаа 473000257 тоот төгрөгийн, 4100 46 867 валютын дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.