Эверестийн ноён оргил авирахаар замдаа гарсан монгол уулчид холбоо тасарчээ.
Тодруулбал энэ сарын тавны өдөр Эверестийн ноён оргил руу Төвдийн талаас авирахаар замдаа гарсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, Уулын ОУХМ гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа нар албаны хүмүүс болоод тэдний ойр тойрны хүмүүс газар хөдлөлтөөс хойш холбоо тасраад байгаа аж.
Олон улсын хэвлэлд мэдээлж байгаагаар Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эверестэд цасны нуранг үүсч, олон улсын уулчид тус газарт хашигдсан, амь нас нь үхлийн эрмэгт байж болзошгүй байна хэмээн мэдээлжээ.
Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амиа алдсан мөн хэдэн хүн нурангин дор дарагдсан нь тодорхойгүй байгаа талаар ч дурдсан байна. Одоогоор эрх баригчид хохирол учирсан газруудад онцгой байдал тогтоогоод байгаа ч амиа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Энэхүү газар хөдлөлт 1934 оноос хойш Балбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм байна.
Сэтгэгдэл (1)