Балбад тохиолдсон хүчтэй газар хөдлөлтөд амиа алдагсадын тоо 1,300 хүрээд байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Зөвхөн Балба биш, Энэтхэг, Төвд, Бангладеш улсуудад энэ гамшиг хүрч байшин барилгууд ихээр нурж олон арван хүн амь үрэгдсэн байна.
Түүнчлэн Google компанид найман жил ажиллаж байгаа, гүйцэтгэх удирдлагын багт ажилладаг Дэн Фрэдинбург Эверестэд авирч байх үедээ газар хөдлөлтийн улмаас үүссэн цасны нурангинд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Харин Google-ын гурван ажилтан амьд үлдэж хөнгөн гэмтсэн байна. Энэ тухай түүний багийнхан мэдэгдэж, Google компани эмгэнэл илэрхийлжээ.
Сэтгэгдэл (2)