Өнөөдөр "Монгол бөхийн өргөө"-нд 14.00 цагаас нийслэлийн МАН-ын ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох байсан ч цуцлагджээ.
Харин оронд нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Монгол Улсын начин Гончигийн Цэрэнжавын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох аж.
Барилдаан одоо 14.00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болох юм байна. Барилдааныг Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хужирт сумын ЗДТГ, Улаанбаатар хотын дахь нутгийн зөвлөлийнхөн МҮБХ-той хамтран зохион байгуулах аж.