“Хан Ресурс” компанийн захирал Жим Доак энэ сарын 23-ны өдөр 08.40 цагийн үед “Blue sky”-д нас барсан. Энэ нь олон таамаглалыг дагуулаад байсан билээ.
Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар өвчний улмаас нас барсан гэх мэдээллийг өгөөд байгаа. Харин нарийн шинжилгээний дүн 14 хоногийн дараа гарах юм байна.
Өчигдөр Торонтогийн хамгийн том сонин болох “Globe &Mail”-д талийгаачийн ар гэрийнхэн болон найз нөхөд нь нэгэн мэдээлэл албан ёсоор нийтлүүлсэн талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал Жим Доакын ар гэрийнхэн тус нийтлэлдээ талийгаач ямар нэгэн гадны нөлөөгүйгээр нас барсан хэмээн онцолсон талаар албан бус эх сурвалж мэдээлж буй юм.