Эверест ууланд авирсан олон улсын хэд хэдэн уулчин амиа алдсан талаар Балбын эрх баригчид мэдээлж эхэлсэн юм.
Үүнтэй зэрэгцэн Эверестийн ноён оргил руу Төвдийн талаас авирахаар энэ сарын тавны өдөр замдаа гарсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, Уулын ОУХМ гавьяат тамирчин Т.Гүррагчаа хоёртой албаны хүмүүс болоод тэдний ойр тойрны хүмүүс холбоо тасраад байгаа талаар бид мэдээлсэн.
Харин манай уулчид ямар нэгэн осол эндэлгүй Эверестийн АBC 5900 орчим метрийн өндөрт байна гэсэн сайхан мэдээ ирлээ. Улмаар манай хоёр уулчин одоо аюулгүй бүсэд хүрсэн гэдгийг хэлж буй юм.
Одоогоор Непал талаас авиралт хийж байсан 10 уулчин, Түвдийн талаас авирч байсан таван уулчин нийт 15 уулчин амь насаа алдсан гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлээр гараад байна.
Сэтгэгдэл (6)