МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн онлайн бүртгэл маргааш буюу энэ сарын 27-ны өдөр эхэлнэ.
МУИС бүртгэлээ онлайн хэлбэрээр явуулах бөгөөд Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлэх юм байна.
Харин тухайн сурагч элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулиас сонголт хийж элсэх хүсэлтээ гаргах аж.
ЭЕШ-ын дүн гармагц тухайн элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулийн онооны жагсаалтад хамгийн өндөр хувилбараар жагсааж байр эзлүүлэх юм байна. Шинээр элсэгчид суурь хичээлүүдээ үзэж дууссаны дараагаар мэргэжлээ сонгоно.