МХЕГ-аас “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчин дахь аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 23-24-нд “Хяналтын хуудас”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд зохион явууллаа.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хяналтын хуудсыг хэрэглэж хэвшүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах, харилцан мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй уг сургалтанд төрийн болон төрийн бус өмчийн нийт 314 цэцэрлэгийн эрхлэгч хамрагджээ.
Сургалт зохион байгуулснаар цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглох, суралцах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлөх боломжтой юм.