Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймэр их хэмжээний газар нутгийг хамарч, гамшгийн хэмжээнд хүрсэн. Гэтэл энэ сарын 25-нд буюу өнгөрсөн бямба гаригт дархан цаазат Богдхан ууланд түймэр гарч, нийслэлийн Онцгон байдлын газрьнхныг дайчилж орхив. Тусм газрын дөрвөн ангийн 150 гаруй алба хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд тус уулын Жаргалант, Арцатын аманд гарсан түймрийг унтрааж, уржигдар 00.00 цагийн үед цурманд оруулжээ. Хүмүүс арц уугиулан, шашны зан үйл хийж байгаад гал алдсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар НОБГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Богдхан уулын 10 гаруй га газар түймэрт шатсан. Цурмыг бүрэн унтраахаар онцгой байдлын 70-аад алба хаагч ажиллалаа. Жаргалантын аманд байдаг айл болон Нүхт рүү түймэр тархахаас өмнө цурманд оруулсан” гэв.
Он гарсаар Богдхан ууланд гурван удаа түймэр гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ бямба гаригт гарсан түймэр хүмүүсийг болгоомжгүй үйлдлээс болсон бололтой.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд Төр хурахын аманд түймэр гарсны дараахан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зургадугаар сарын 15 хуртэл Богдхан ууланд аялж зугаалахыг хориглосон захирамж гаргасан. Гэвч энэ захирамжийг хэрэгжүүлэхгүй, энэ уулыг зоригсдын цуваа тасрахгүй байгаа аж. Харин нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас тус уулын амнуудад өчигдрөөс эргүүл гаргав.
Д.Ундрах /24tsag.mn/