Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
9:00 цагт "Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ" сэдэвт олон улсын сургалт Монгол улсад анх удаа болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар зочид буудлын "Өргөө" танхимд нээлтийн ёслол болно. Нээлтэнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМСЯ, БОНХАЖЯ, ХЗЯ, ХХААЯ, УУЯ, НЭМҮТөв, АШУҮИС, Канад улсын мэргэжилтнүүд оролцоно.
10:30 цагт Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хувьцаа эзэмшигчдийн үндэсний ассоциацтой хамтран мэдээлэл хийнэ.
11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн хариуцлага" сэдвээр ёс зүй, мөн цалинтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал: Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
11:00 цагт ШУТИС-ийн төгсөгч, МУ-ын төрийн соёрхолт инженер Н.Нацагнямын олон улсын бүтээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн Азийн Бүтээмжийн Байгууллагаас шагнасан "Үндэсний бүтээмжийн шагнал-2015" шагналыг гардуулах ёслол ШУТИС дээр болно.
11:00 цагт МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.
12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Гал үндэстэн” холбооноос Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ.
15:00 цагт Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад явуулах аттестатчилалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх арга хэмжээ БЗД-ийн 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгийн урд байрлах Жанжин клубын байранд болно.
Сэтгэгдэл (1)