“Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам’’-ын дагуу БСШУ-ы сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, шалгуулагчдын баримт бичгийг үнэлэн, дэлхийн шилдэг 80 сургуульд тэнцсэн 96 шалгуулагчийг ярилцлагад оруулжээ.
Ярилцлагыг биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулж, шалгуулагчдыг ажлын хэсгийн гишүүн тус бүрийн үнэлгээний дундаж оноогоор жагсаасан байна. БСШУ-ын сайдын төсвийн багцад 2015 онд гадаадад оюутан суралцуулахаар батлагдсан зардлын хэмжээнээс хамаарч сонгон шалгаруулалтын дүнгээр эхний 35-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг энэ онд гэрээ байгуулан санхүүжүүлэхээр болжээ. 36-70-д жагссан иргэдийн сургалтын төлбөрийг 2015 оны улсын төсвийн тодотголд тусгуулан санхүүжүүлэхээр БСУШЯ төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний 20-д багтсан сургуулиас урилга авсан иргэдийн тоо, сурлагын чанар жилээс жилд өссөөр байгааг БСШУЯ-наас онцоллоо.