Өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн XI хороо буюу Баянзүрхийн товчоон дахь “Шунхлай” ШТС-ын ойролцоох хашаанд иргэд гүний худаг гаргахаар зөөшөөрөлгүй газар өрөмдсөнөөс УСУГ-ын 800 тт-ийн төв тагнстрал шугамыг цоолсон үйл явдал болжээ. Үүнээс болж ус олгойдон, 30 орчим метр өндөр усан оргилуур үүсчээ. Цэвэр усны шугам хагарсан дуудлага Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өнгөрсөн пүрэв гаригийн 19.50 цагт ирсэн байдаг. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, УСУГ-ын Ослын бригад ажилласан байна.
Д.Дуулим