Казахстанд өчигдөр болсон ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд Нурсултан Назарбаев 97.5 хувиар үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Харин түүний өрсөлдөгч Тургун Сыздыков 1.8 хувь, Абелгази Кусаинов дөнгөж 0.63 хувийн санал авчсан байна.
Нурсултан Назарбаев өнгөрсөн хоёрдугаар сард ээлжит бус сонгууль явуулахаар зарлаж, өөрөө нэр дэвшсэн юм. 1991 оноос хойш Казахстаны төрийг тэргүүлж байгаа тэрбээр эрх барих хугацаагаа дахин таван жилээр сунгалаа.
Казахстаны сонгуулийн хорооноос 9.5 сая сонгогчдын 95.11 хувь нь ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон хэмээн мэдээлэв.