Балбын төв хэсэгт 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсэн хүмүүсийн тоо 2500 хүрсэн бол 5000 орчим хүн гэмтэж бэртсэн байна.
Гэвч хохирогчдын тоо цаашид өсөх магадлалтай байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Балбын нийслэлд газар хөдлөлтийн улмаас нурж сүйдсэн барилгын дороос хүмүүсийг эрж хайх ажил үргэлжилсээр байна.
Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас Эверест ууланд нуранги үүсч, 17 уулчин амь үрэгдэж, 61 хүн гэмтэж бэртсэн байна. Аврагчид Эверест уулнаа аврилт хийж явсан 50 хүнийг эсэн мэнд аварч чаджээ. Тэдний дунд манай хоёр уулчин байгаа аж.
Сэтгэгдэл (1)