Авлигалын хэргээр хорих 461-р ангид саатуулагдаж байсан “Эрдэнэс-Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурь өнөөдөр АН-ын бүлгийн хуралд оролцжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт намынхандаа хандан захидал бичиж батлан даалтад гарахад туслалцаа үзүүлэхийг хүссэн. Намынхан ч түүний асуудлыг анхааралдаа авч батлан даалтад гаргасан юм.
Тэрбээр өөрийгөө хилс хэргээр сэжиглэгдэн хоригдож байгаа хэмээн тайлбарлаж байгаа. Тиймээс уг асуудлаар АН-ын бүлэгт мэдээлэл нилээн тодорхой мэдээлэл хийсэн сураг байна.
Өнгөрсөн долоо хоногт хорихоос суллагдсан ч түүний бие гайгүй харагдаж байв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)