Улсын клиникийн төв эмнэлэг өргөтгөлийн шинэ барилгын "А" блок-ийг хүлээн авлаа.
Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга нь хоёр блокоос бүрдэх бөгөөд “А” блок нь зоорийн давхартайгаа долоон давхар, 6000 гаруй метр талбай бүхий бүрэн цутгамал хийцтэй, өвчтөн тээвэрлэх болон ажилтан албан хаагчдад зориулсан гурван цахилгаан шаттай барилга аж.
Тус барилга нь холбоо дохиоллын хувьд нийтэд зарлан мэдээлэх системтэй, үйлчлүүлэгч болон сувилагчийн пост холбогдсон нийтийн эзэмшлийн байршлууд нийтдээ 21 хяналтын камертай аж.
Мөн яаралтай тусламжийн тасаг, холбоо мэдээллийн технологи, эмнэлгийн болон инженер техникийн алба, зүрх судасны, мэдрэлийн эмгэг судлалын тасаг, цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах тасаг, дотоод шүүрэл судлал диабетийн төв зэрэг нь давхар бүртээ үйл ажиллагаагаа явуулж өвчтөнүүддээ хүлээн авч, үйлчилж эхэлжээ.