МУГТ, хөнгөн атлетикийн ОУХМ Б.Сэр-Од зуны 31 дэх Олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.
Тэрбээр Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтэд оролцож, 40 км замыг 2 цаг 10 минут 15 секундэд туулан 20 мянган тамирчдаас зургаадугаар байрт орсон байна.
Энэ удаад тэрбээр "Рио 2016" олимпод оролцох болзолыг ийнхүү хангасан байна.
Мөн эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон манай улсын тамирчин Л.Отгонбаяр 2 цаг 38 минут 51 секундэд барианд орж, наймугаар сард болох ДАШТ-нд оролцох эрхээ авчээ.
Манай улсаас МУГТ, Хөдөлмөрийн Баатар О.Гүндэгмаа “Рио 2016” олимпийн наадамд оролцох анхны эрхийг аваад байсан бол МУГТ, ОУХМ Б.Сэр-Од ийнхүү хоёр дахь эрхийг авч чадлаа.