Дархан-Уул аймгийн харьяат 25 настай Б.Мөнхбат гэгч нь 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат Ш-ийг хүчиндсэн, шунахайн сэдэлтээр эд зүйлийг нь авах зорилгоор хоолойг нь боож амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Энэ хэрэгт Дархан-Уул аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 /Шунахай сэдэлтээр хүнийг санаатай алах/, 126 дугаар зүйлийн 126.1 /Хүчиндэх/- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын долдугаар шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг 2015 оны 02-р сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхбат-д Монгол улсын Эрүүгийн хуулийнтусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар 20 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гурван жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар оногдуулсан 20 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар оногдуулсан гурван жил хорих ялын зарим хэсэг болох нэг жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 21 жилийн хугацаагаар тогтоож чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.