Хандгайтад гулгаж яваад хүн дайрч санамсаргүйгээр хүний аминд хүрсэн харамсалтай бөгөөд эмэгнэлтэй хэрэг гарсан билээ.
Харин уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж 15 настай хүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлж байснаар, талийгаачийг амиа алдахад хүргэсэн гэх чаргаар гулгаж байсан хүүд Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан билээ.
Уг зүйлийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас уг хэргийг Эрүүгийн хуулийн 27.1-т зааснаар “Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байна.” гэж заасан зүйл ангид хамаарах хэрэг гэдгийг нотолж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн байна. Уг заалт нь хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг юм.
Сэтгэгдэл (6)