УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийн талаар авч хэлэлцэх юм байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд үүнийг асуудал болгож тавих юм байна. УИХ-ын холбогдох байнгын хороонд ирүүлсэн үндэсний зөвлөлийн тайланд дурдсанаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг харилцах ба хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгөн хөрөнгийн хүүгийн орлогоос 58.1 тэрбум төгрөгийн орлого олж санг арвижуулсан байна. Үүнээс гадна хэчнээн төгрөг арилжааны банкуудад байршуулсан тайлан огт тусгагдаагүй байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (15)