Францын алдарт зохиолч Антуан де Сент- Экзюперийн дэлхийн 100 гаруй улсад хэвлэгдсэн “Жижигхэн ханхүү” зохиолоор балетын бүжгэн жүжиг тавьжээ. Германы авьяаслаг балетмейструудын нэг Грегор Зейфертийн тайзнаа амилуулсан балетын гол дүр болох ханхүүд Изабелл-Халиунаа гэдэг монгол охин бүжиглэсэн байна. Берлин хотын Балетын элит сургуулийн есдүгээр ангид сурдаг Халиунаа 13-хан насандаа анхныхаа том дүрийг сонгодог урлагийн тайзнаа амжилттай бүтээсэн нь Германы томоохон хэвлэлүүдэд гарч байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)