Саяхан БНСУ -д зохион байгуулагдсан “Азийн супер модель-2015” тэмцээнд мисс Н.Ану амжилттай оролцож “Гран при” шагналын эзэн болжээ. Тэрээр “Miss Mongolia 2013” тэмцээний ялагч, “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч юм. Азийн супер моделийн тэмцээн нь олон улсын загварын ертөнцийн томоохон арга хэмжээ учраас Азийн орнууд хамгийн шилдэг гэсэн моделиудаа оролцуулж, ур чадвараараа өрсөлддөг байна.
Манай улс 2009 оноос хойш энэ тэмцээнд амжилттай оролцож О.Уянга, Сэлэнгэ, Наранмандах, Батцэцэг, Туяамаа, Ариунзул, Б.Баярцацрал, Ц.Алтантуяа гэсэн загвар өмсөгчид Азийн топ 10 моделийн нэгээр шалгарч байжээ.
Д.Дуулим