Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт саяхан тушаал гаргаж, зарим газрын даргаа өөрчилсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ш.Булганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хорих 409 дүгээр ангийн даргаар томилсон байна. Мөн тус ангийн дарга асан, хурандаа М.Алтан-Очирыг хорих 421 дүгээр ангийн захирагч болгожээ.
Харин хурандаа Ш.Булганы оронд Тогтоол гүйцэтгэх газрын даргын албыг ШШГЕГ- ын Шийдвэр гүйцэтгэх газрын дарга П.Хосбаяр хаших болсон гэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)