"Хас"-ын Ч.Ганхуяг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргажээ. Улсын харцага Г.Ганхуяг түүнийг олон нийтийн цахим сүлжээгээр доромжилсон учраас тэрбээр нэр төрөө сэргээлгэх гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Түүний хувьд өвөрмонгол иргэнийг өмнөө сөхрүүлсэн хэсэг залуусын эсрэг цахим ертөнцөөр үг чулуудсан байна. Харин үүнийх нь эсрэг Г.Ганхуяг харцага янз бүрийн доромжлолийн үгтэй коммент илгээжээ. Улмаар түүний эсрэг өдөөн турхирахыг хүмүүст уриалж сүүлдээ нэр төрд нь ноцтойгоор халдаж эхэлсэн байна. Тиймээс Ч.Ганхуягийн хувьд гэр бүл, өөрийнх нь нэр төрд халдаж байгаа гэж үзэн ийн гомдол гаргажээ. Мөн "Босоо хөх Монгол" залуус "Хас"-ын Ч.Ганхуягийн янз бүрээр доромжилж, сүрдүүлж байгаа учир цаашид нэг нэгээр нь шалгуулах бодолтой байгаагаа хэвлэл мэдээллээр дамжуулж онцолжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)