Тавантолгойн гэрээний асуудлаар Засгийн газрын гишүүд дотооддоо санал зөрчилдөж байгаа гэх мэдээлэл бий. Бүр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга С.Баярцогт нарыг уг асуудлаар муудалцаж нилээн маргаан болсон гэж байгаа юм.
Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрөөс тодруулахад “Тавантолгойн гэрээний асуудлаар Засгийн газрын гишүүд санал хуваагдаагүй. Яг нэгдсэн байр суурьтай байгаа. 19 гишүүн бүгдээрээ санал нэгдэж УИХ-д өргөн барьсан” гэлээ.
Т.Энхэлээ