Өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний дэргэд хүн усанд живсэн гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход Хан-Уул дүүргийн зургадугаар хороо ерөнхий боловсролын 41 дүгээр дунд сургуулийн хойд талд овог нэр, гэрийн хаяг тодорхойгүй 50-55 орчим насны эрэгтэй хүний цогцос Туул голын эрэг дагуу урсаж байжээ. Аврагч нар цогцсыг уснаас гаргаж, тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/