Монголын хувийн хэвшилийн хамгийн том сургууль болох Монголын Үндэсний Их Сургуулийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн 2015.04.22-ны өдөр болж өнгөрлөө. Тус тэмцээнийг МАХН-ын дэргэдэх “Ардчилал-Шударга ёс ”Монголын Залуучуудын холбоо, “Шударга ёсны хувьсгалт” Үндэсний нэгдсэн оюутны холбоо, МҮИС-ийн дэргэдэх “Итгэлцэлийн хүч”оюутан залуусын нэгдэл “Итгэлцэл ба Ирээдүй” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан бөгөөд Монголын Үндэсний Их Сургуулийн 8- нь салбар сургуулийн нийт 50 гаруй оюунлаг оюутан залуус өөрийн мэдлэг, илтгэх ур чадвараараа өрсөлдөснөөс Хууль Зүй Удирдлагын Салбар сургуулийн Хууль эрх зүй 2б ангийн оюутан А. Амаржаргал тэргүүн байр БНХАУ-д суралцах эрхийн бичиг 100,000 төгрөг, Уул Уурхай Инженерийн Сургуулийн 3-р курсын оюутан Э. Бат-Эрдэнэ дэд байр 80,000 төгрөг, Хууль Зүй Удирдлагын Сургуулийн 3в ангийн оюутан Ц. Баатар гутгаар байр 60,000 төгрөгөөр тус тус шагнаж, “Шударга ёсны хувьсгалт ”Үндэсний нэгдсэн оютны холбооны “Бахархал” алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулсанаас гадна тусгай байрнд Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын Сургуулийн Хүний Нөөцийн Удирдлага 3а ангийн оюутан Э. Эрдэнэ-Ундрах, Ц. Мөнхтуяа мөн НББхш 1-р курсын оюутан Т. Ариунсайхан нар эзлэж үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Сэтгэгдэл (1)