УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийг гэрээний оролцогчоор оруулах шаардлагатай” гэж мэдэгдлээ.
Учир нь Эрдэнэс Тавантолгой компани нь 2010 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа сүүлийн 3 жилд нь тасралтгүй ашигтай ажиллаж байгаа аж. Тухайлбал, энэ оны эхний улиралд 1,8 сая тонн нүүрс экспортлож Монголын хамгийн том экспортлогч болжээ.
Л.Эрдэнэчимэг гишүүн энэ талаар ярихдаа "2012 оны сонгуулийн өмнө Чалько компанитай гэрээ байгуулж, урьдчилгаа зээл авч бэлэн мөнгө авснаас өнөөдрйиг хүртэл энэ компани олборлолтоороо Чалькогийн өрийг төлсөөр байгаа. Өнөөдөр энэ компани 1 тонн тутамд 5,8 долларын цэвэр ашигтай ажиллаж байна. Бид өчигдрийн АН-ын бүлгийн хуралдаан дээр Эрдэнэс Тавантолгой компанийн өмнөх болон одоогийн захирлдыг мэдээллийг сонссон. Ингэхэд 2014 онд буюу одоогийн өргөн бариад байгаагаас өөр хувилбар болох Эрдэнэс Тавантолгой дангаараа 51 хувийн эзэмшихээр боловсруулсан байсан. Гэтэл энэхүү төслийг Засгийн газарт хэлэлцүүлэхээс 20 хоногийн өмнө гэнэт зогсоосон байдаг. Энэ талаар сайд М.Энхсайханаас асуухад тодорхой мэдээлэл алга гэсэн хариултыг өгсөн. Хамтарсан хөрөнгө оруулагчаар Энержи ресурс компанийг оруулж байгаа. Гэтэл энэ компани нь тонн тутамд 9,8 долларын алдагдал хүлээж байгаа шүү дээ. Эрдэнэс-Тавантолгой компанийг гэрээний оролцуулагчаар оруулахгүйгээр гэрээ хийх нь Монголын талд алдагдалтай. Эрдэнэс-Тавантолгой одоогийн олж байгаа ашгаар бүрэн чадлаараа ажиллаад жилдээ 150 сая доллар олох боломжтой. Өнөөгийн гэрээгээр бол Эрдэнэс-Тавантолгой зөвхөн түрээсийн 2 хувийн ашиг авч, нөгөө талд 98 хувь нь очно. Тэгэхээр бид 25 сая доллараар 150 сая доллараа сольж байна. Энержи ресурсийг санхүүгийн хямралаас гаргах гэж одоогийн гэрээг хийж болохгүй" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (27)