“Гурван найз” олон ангит киноны үргэлжлэл болох “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний инээдмийн кино саяхан сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн. Тус кинонд "Эмоци" продакшны залуу жүжигчид тоглосноос гадна жүжигчин Т.Бархүү, А.Туяа, "Маск" продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон юм. Кино зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, зохиолч Ж.Оргил нар хамтран бичиж, найруулагчаар нь Ч.Ганзориг ажиллажээ. "Гурван найз яасан байх нь уу?" уран сайхны кино нь гурван дуутай. Уг киноны дуунуудыг дуучин Цэлмүүн, Цэцэ нар хамтарч, мөн "Бид 4", "Lumino" хамтлагууд тус, тус дуулсан юм. Тэгвэл гурван найзын адал явдал “Гурван найз яасан байх нь уу?” кино өнөөдөр Дархан хотод нээлтээ хийжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)