Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар чуулган боллоо.
Тус чуулганыг Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Замын-Үүд салбар, тус сумын ЗДТГ-аас зохион байгуулсан байна. Чуулганыг нээж Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Замын-Үүд салбарын зохицуулагч А.Уртнасан үг хэлжээ.